Боомтын ачаа бараа нэвтрүүлсэн хэмжээ 1.8%-р нэмэгджээ
2022-07-23 10:11:24
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 22-ны өдрийн байдлаар Хятад улсын ложистикийн салбар эмх цэгцтэй ажилласан бол боомтын ачаа барааны тээвэрлэлт өмнөх сарынхаас 1.8%-р нэмэгджээ. 

Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Ложистикийг баталгаажуулалтыг удирдах ажлын хэсгийн тамгын газрын мэдээлснээр, 22-ны өдрийн байдлаар 7-р сард төмөр замаар нийтдээ 10 сая 505 мянган тонн ачаа бараа нэвтрүүлсэн нь өнгөрсөн сарынхаас 0.45%-р буурсан бол хурдны авто замаар ачаа барааны 7 сая 325.8 мянган машин зорчиж, өмнөх сарынхаас 1.17%-р буурчээ. Усан боомтын ачаа бараа ачиж буулгасан хэмжээ 33 сая 383 мянган тоннд хүрч, өнгөрсөн сарынхаас 1.8%-р нэмэгдсэн бол нийтдээ 830 стандарт чингэлэг тээвэрлэсэн нь өнгөрсөн сарынхаас 3.1%-р буурчээ. Түүнчлэн иргэний агаарын тээврийн ачаа тээвэрлэлт өмнөх сарынхаас 2.5%-р буурч, буухиа шуудангийн салбар нийт 314 сая ширхэг илгээмж хүргэсэн нь өнгөрсөн сарынхаас 0.9%-р буурчээ.