Сансрын станцад нэг килограмм цэвэршүүлсэн ус хэрэглэх нь 1 килограмм алттай дүйцэх хэмжээний мөнгө хэмнэнэ
2022-07-23 16:23:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хэт доор дулаантай, хүчтэй цацраг ялгардаг, өндөр вакумтай сансрын уудамд Хятадын сансрын нисэгчид эх дэлхийд байгаа юм шиг чөлөөтэй байж чаддаг нь орчны хяналт, амьдралыг дэмжих системийн үйл ажиллагаатай нягт холбоотой юм. Тэгвэл шинээр ашиглаж буй CO2 бууруулах дэд систем нь хэрхэн ажиллаж,  нүүрстөрөгчийн давхар ислийг хэрхэн ус болгодог вэ? Ус, хүчилтөрөгч зэргийг  сансарт яаж дахин ашигладаг вэ?. 

Хятадын сансрын станцын орчны хяналт, амьдралыг дэмжих системийн ерөнхий дизайнер Ли Сэн бодит үйл ажиллагааны явцад нүүрстөрөгчийн давхар ислийг ус болгон хувиргаж чадах уу? Сансрын станцад усны нөөцийг хэрхэн дахин ашиглаж байгаа тухай танилцуулахдаа, Нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах дэд систем  доторх ус нь “завсрын ус” бөгөөд ус цэвэршүүлэх системээр цэвэршүүлсний дараа шууд ууж болно. Хүний шээс, хөлс, нүүрстөрөгчийн давхар ислээс цэвэршүүлж гаргаж авсан ус нь бидний ердийн ундны устай адилхан байдаг, өдгөө Хятадын сансрын станцад цэвэршүүлж гаргаж авсан усны ашиглалт нэгэнт 90%-г давсан гэлээ. 

Тэрээр цааш нь танилцуулахдаа, сансрын станцад цэвэршүүлэх системээр нэг килограмм ус гаргаж авбал эх дэлхийгээс дутуу нэг килограмм ус тээвэрлэн хүргэх бөгөөд ерөнхийдөө бараг нэг килограмм алтны үнэтэй дүйцэх хэмжээний зардал мөнгө хэмнэх болно гэжээ.