Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэлэлцээрт тохиролцжээ
2022-07-23 08:32:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хар тэнгисийн усан боомтоор хийгдэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг сэргээх асуудлаар Орос, Украины төлөөлөгчид 22-ны өдөр НҮБ болон Туркийн засгийн газартай тус бүр хэлэлцээр байгуулжээ. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар мөн өдөр Истанбулд болсон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. Антонио Гутерриш хэлэхдээ, “багц” хэлэлцээр нь Украины усан боомтоор үр тариаг гадагш тээвэрлэх, “хориг арга хэмжээ үргэлжилсэн” нөхцөлд Оросын үр тариа, бордоог гадагш тээвэрлэх ажлыг сэргээхэд тустай. НҮБ тусгай зохицуулалтын төв ажиллуулж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах болно гэжээ. 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Спутник агентлагт өгсөн ярилцлагадаа, хүнсний болон бордооны хангамжийн асуудлыг шийдэхийн тулд мөн өдөр Истанбулд хоёр гэрээнд гарын үсэг зурлаа. Эхний гэрээнд НҮБ Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцлуулахад анхаарал хандуулж, эедүүлэг хийхээр заасан. Хоёр дахь гэрээ нь Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хар тэнгисийн боомтуудаас экспортлох тухай холбогдох дүрэм журмыг тусгасан гэжээ.