Египетийн үндэсний баярт зориулан мэндчилгээ дэвшүүлжээ
2022-07-23 11:35:20
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 23-нд, Арабын Бүгд Найрамдах Египет Улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулж БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус орны ерөнхийлөгч Абдель Фаттах аль Сисид мэндчилгээ хүргэжээ. 

Ши Жиньпин тэмдэглэхдээ, сүүлийн жил Египет улс бие даан сонгосон хөгжлийн замаар тууштай замнаж, улс орныхоо нааштай бүтээн байгуулж, бүс нутаг, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. Саяхан эрхэм ерөнхийлөгч тантай хамт дэлхийн хөгжлийн дээд хэмжээний яриа уулзалтад оролцож, хамтын хөгжлийг биелүүлэх тухай цар эриний нийтлэг дуу хоолойг даян дэлхийд хамтдаа уламжилсан юм. Хятад-Египетийн харилцааны хөгжлийг би ихэд чухалчилдаг бөгөөд ерөнхийлөгч тантай хамтдаа “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулалтыг ахиулан, дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд хамтран ажиллаж, улмаар хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, шинэ цаг эриний Хятад-Египетийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын тулд чармайн, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээхэд бэлэн байна гэжээ.