Японы Гахайн мялзан өвчин гарчээ
2022-07-24 13:33:50
Share
Share this with Close
youtube WeChat

Точиги мужийн гахайн фермд гахайн мялзан өвчин гарч, гахайн фермийн 54 мянга орчим гахайг устгах гэж байгаа тухайгаа Японы Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яам 7-р сарын 23-нд мэдэгджээ.

Тодруулбал Точиги мужийн Насукарасуяама хотын гахайн фермд үндэсний хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн технологийн ерөнхийлсөн судалгааны хүрээлэн шинжилгээ хийсний дараа гахайн мялзан өвчин гарсан нь нотлогдсон болохоор фермд малжиж буй 54,000 орчим гахайг устгана хэмээн тус яам мэдэгджээ.