"Дижитал Хятад орны бүтээн байгуулалтын тайлан-2021"-ийг нийтэлжээ
2022-07-24 14:43:41
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 23-нд, 5-р удаагийн дижитал Хятад орны бүтээн байгуулалтын чуулга уулзалт Фүжөү хотод нээгдсэн бол арга хэмжээн дээр Хятадын Кибер аюулгүй байдал, мэдээгүйжүүлэлтийн албанаас "Дижитал Хятад орны бүтээн байгуулалтын тайлан-2021"-ийг нийтэлсэн бөгөөд 2022 оны үндэсний дижитал ур чадварыг дээшлүүлэх сарын арга хэмжээг эхлүүлсэн байна. 

Уг тайланд, 2017-2021 онд Хятадын өгөгдлийн салбарын үйлдвэрлэл 2.3ZB-аас 6.6ZB болж өссөн байна. Үүнд 1ZB өгөгдөл нь 500 их наяд селфи зураг даруулсантай, 2.5 их наяд MP3 аудиотой дүйцэхүйц хэмжээ бөгөөд энэ тоо баримт нь 2021 онд дэлхийн 9.9 хувийг эзэлж, хоёрдугаарт жагссан байна. Өнөөгийн байдлаар Хятад улс дэлхийн хамгийн том технологийн дэвшилтэт сүлжээний дэд бүтцийг байгуулсан бөгөөд 2021 оны эцэс гэхэд 1.425 сая 5G суурь станц байгуулснаар дэлхийн нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлж, 355 сая 5G хэрэглэгчтэй болж, хөдөө орон нутаг, тэр дундаа ядуурлаас ангижирсан тосгонд 100 хувь өргөн зурвасын сүлжээ нэвтрүүлсэн байна. Мөн Хятадын аж үйлдвэрийн интернэтийн платформ нь үндэсний эдийн засгийн 45 салбар төрлийг хамарсан бөгөөд цахим худалдааны гүйлгээний хэмжээ 2017 онд 29 их наяд юаньтай байсан бол 2021 онд 42 их наяд юань болон нэмэгджээ.

Хятадын кибер орон зайн аюулгүй байдлын нийгэмлэгийн орлогч дарга Чи Шяндүн хэлэхдээ, жил бүр зохиогддог уг уулзалтаар орон нутгийн захиргаа, үндэсний хэмжээнд дижитал эдийн засгийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулан, харилцан ойлгох, гүнзгий солилцох, хамтын ажиллагаа өрнүүлэх индрээр ханган, Хятадын дижитал технологийн шинэчлэл, өөрчлөлтийг ахиулахыг зорьдог гэжээ.