Бажрам Бергайд баяр хүргэв
2022-07-24 15:23:50
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Албанийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Бажрам Бергайд баярын цахилгаан илгээжээ. 

Ши Жиньпин: Хятад, Алибани уламжлалт найрамдалт харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орон “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах, Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаагаа зэргээр улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, стратегийн харилцаа холбоогоо нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулсаар ирсэн билээ. Би Хятад-Алибани харилцааг маш чухалчлан үзэж байгаа бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамтдаа хоёр орны олон салбарын харилцааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны ололт амжилтыг бэхжүүлэн, хоёр орон, хоёр ард түмэнд улам их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.