Оны эхний хагаст агаарын болон гадаргын усны чанар үргэлжлэн сайжирчээ
2022-07-24 13:43:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Экологи, байгаль орчны яам саяхан 2022 оны эхний хагасын үндэсний экологи, хүрээлэн буй орчны тайланг гаргажээ.  

Тоо баримтын дагуу, 2022 оны 1-6-р сард Хятад улсын агаарын чанар ерөнхийдөө сайжирч, хотуудын агаарын чанар сайтай хоногийн тоо 84.6%-д хүрч, мөн үеийнхээс 0.3 нэгжээр нэмэгдсэн байна. 

Агаар мандал дахь РМ-2.5-ын агууламж 32 микрограмм / шоо метр болж, мөн үеийнхээс 5.9%-р буурсан бол РМ10-ын агууламж 55 микрограмм / шоо метр болж, мөн үеийнхээс 8.3%-р буурчээ. Түүнчлэн хүхрийн давхар ислийн дундаж агууламж 9 микрограмм / шоо метр болж, мөн үеийнхээс 10%-р буурч, азотын давхар ислийн дундаж агууламж 21 микрограмм / шоо метр болж, мөн үеийнхээс 12.5%-р буурчээ.