Мозамбикийн умард нутагт дор хаяж 1.5 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна
2022-07-24 10:39:32
Share
Share this with Close
youtube WeChat

Кабо Делгадо дахь зэвсэгт мөргөлдөөн болон аюулгүйн нөхцөл байдлын улмаас Мозамбикийн хойд нутагт дор хаяж 1.5 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаагийн талаас илүү хувь нь хүүхдүүд болох тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар орон нутгийн цагаар 7-р сарын 22-нд мэдэгдлээ. 

Мозамбикийн хойд хэсэгт дүрвэгсдийн тоо оны эхнээс нэмэгдсээр байгаа бөгөөд ойролцоогоор 946 мянга 508 хүн гэр орноо орхин дүрвэжээ. Түүнчлэн зэвсэгт мөргөлдөөн нь хүнсний аюулгүй байдлыг улам хурцатгаж, цаг уурын тогтворгүй нөхцөл байдал нь их хэмжээний ургац алдагдуулснаар Мозамбикийн умард нутгийн 1.1 сая гаруй хүн хүнсний хомстолд оржээ.