Долоон хоног бүрд 8 нислэг үйлдэж байна
2022-07-25 12:17:14
Share
Share this with Close
youtube WeChat

Цар тахлын улмаас хоёр жилийн турш завсарласан Чэндү-Москвагийн нислэг сэргэж, анхны нислэг 7-р сарын 4-ний өдөр Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудалд газардав. Уг нислэгийг Оросын Аэрофлот компани гүйцэтгэжээ.

БНХАУ болон ОХУ хоорондын зарим нислэг сэргэж эхэлснээс хойш Нислэгийн тасалбар худалдаанд гарснаас хойш хэдхэн минутын дотор дуусч, тасалбарын үнэ харьцангуй боломжийн байна. 8-р сарын 4-ний өдрийн Бээжин-Москва чиглэлийн нислэгийн тасалбарын үнэ 22 мянган рубль болж байна.

Өнөөгийн байдлаар Хятад-Орос хоорондын арилжааны нислэгийн тоо долоо хоногт 8 болж нэмэгдэн, хоёр орны иргэдэд тус төхөм үзүүлж байна.

Нислэг нь голдуу дипломат паспорт, албаны, ажлын болон суралцах визтэй хүмүүс зэрэг бодитой шаардлагатай хүмүүст үйлчилж буй бөгөөд зорчигчид цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох дүрэм журмыг чанд сахих шаардлагатай юм.