Вэньтянь туршилтын бүхээг Тяньхэгийн үндсэн бүхээгтэй амжилттай холбогдов
2022-07-25 10:54:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Вэньтянь туршилтын бүхээг товлосон тойрог замдаа амжилттай орсныхоо дараа Бээжингийн цагаар 2022 оны 7-р сарын 25-ны өдрийн 3 цаг 13 минутад Тяньхэгийн үндсэн бүхээгийн урагшлах порттой амжилттай холбогдсон байна. Холбогдох үйл явц бүхэлдээ 13 цаг орчим үргэлжилжээ.

Бээжингийн сансрын нислэгийн удирдах төвийн Вэньтянь туршилтын бүхээгийн ахлах мастер Зөү Шюемэй хэлэхдээ, энэ бол бид анх удаа тойрог замд томоохон хэмжээний холболт хийх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд мөн анх удаагаа хагас бие даасан түргэн холболтын аргыг хэрэгжүүлж байна. Ерөнхийд нь авч хэлбэл холбогдох үйл явцын хянах ажил маш оновчтой байснаар бүрэн дүүрэн амжилттай боллоо гэжээ.