Ши Жиньпин Энэтхэгийн шинэ Ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв
2022-07-25 16:29:25
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 25-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хатагтай Друпади Мурмутай утсаар ярьж, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Энэтхэг бие биенийхээ чухал хөрш юм. Эрүүл, тогтвортой Хятад, Энэтхэгийн харилцаа нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд тустай юм. Би Хятад, Энэтхэгийн харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Мулмутай хамтаар улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, Хятад, Энэтхэгийн харилцааг зөв замаар урагшлуулахад бэлэн байна гэжээ.