Хэрэв та нар энд асуудал үүсгэхээр ирсэн бол, эндээс салж яв гэжээ
2022-07-25 19:54:08
Share
Share this with Close
youtube WeChat

25-нд Хятадын Гадаад харилцааны яамны сайд Ван И “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг бичиг”-т гарын үсэг зурсны 20 жилийн ойд зориулсан симпозиумд видео хэлбэрээр оролцох үе тэмдэглэхдээ: Өмнөд Хятадын тэнгис тогтвортой байвал, бүс нутгийн орнууд ашиг хүртэж, Өмнөд Хятадын тэнгис үймээн самуунтай байвал, бүс нутгийн улс орнууд хохирох болно. Өнөөгийн Өмнөд Хятадын тэнгис тайван биш байна. Бүс нутгийн гадна байгаа зарим томоохон гүрнүүд ноёрхлоо хадгалахын тулд, тус бүс нутагт хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж, зөрчилдөөнийг зориудаар нэмэгдүүлж, хурцадмал байдлыг өдөөж, далайн эргийн орнуудын хууль ёсны эрх ашиг болон далайн хэвийн дэг журамд аюул учруулж байна. Үүнтэй холбогдуулан Хятад болон АСЕАН-ы орнууд өөрийн байр сууриа тодорхой болгох ёстой. Хэрэв та нар энх тайван, хамтын ажиллагааны төлөө ирсэн бол бид баяртай угтана, хэрэв та нар энд асуудал үүсгэхээр ирсэн бол, эндээс салж яв ! гэжээ.