Их Британийн тагнуулын албаны тэргүүн од болохыг санаархаж байна
2022-07-25 23:19:14
Share
Share this with Close
youtube WeChat

Ойрын өдрүүдэд Их Британийн "MI6" нууц тагнуулын албаны тэргүүн Ричард Мур ярилцлага өгөх үедээ, Хятад улс одоо MI6-ийн хамгийн чухал тагнуулын үүрэг болоод байна, ач холбогдол нь "терроризмтой тэмцэхээс ч чухал" гэжээ. Тэрээр мөн Орос, Украины мөргөлдөөнийг ашиглан Тайванийн хоолойн асуудлыг өдөөн хатгаж, "Тайванийг цэргийн хүчээр нэгтгэх нь аймшигтай үр дагаварт хүргэнэ" гэдэг дохиог барууны орнууд Хятад улсад мэдрүүлэх ёстой хэмээн бурж буй нь олны анхаарлыг татах гэсэн башир болов уу.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү ярилцлага нь Ричард Мурын гадаадын хэвлэлд өгсөн анхны ярилцлага болох юм. Үүнээс үзвэл Их Британийн тагнуулын газрын тэргүүн олон улсад "дуу хоолойгоо жаахан ч гэсэн хүргэх" мөрөөдөлтэй буйд гайхаад байх зүйл алга. Их Британичууд ч Тагнуулын байгууллагынхаа даргыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.  Худлаа бурахдаа үзүүр хязгааргүй гэдгийг нь. Тэрээр "Хятадын заналхийлэл" хэмээн орилсоор байдаг ч бодит үнэнийн өмнө худал бол хэзээ ч худал байдаг.

Хятадын Батлан Хамгаалан Яамны өнгөрсөн 5-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн 30 жилд Хятадын арми НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 25 удаа нийт 50 мянга гаруй цэрэг байлдагч томилон оролцуулж байсан бол тэдний 16 цэрэг алтан амиа алдсан байдаг. 5-р сарын эцсийн байдлаар, Хятадын 2240 цэрэг энхийг сахиулах үйл ажиллагааны 7 бүс болон НҮБ-ын төв байранд үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Хятад улс Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны дотор хамгийн олон цэрэг томилсон улс юм. "Хятадын цэнхэр дуулгат" цэргүүд НҮБ-ын одон медалиар олон удаа шагнуулж байсан бөгөөд энхийг сахиулах ажиллагааны гол хүчин хэмээн үнэлэгдсэн байдаг. Харин Их Британи нь холбоотон АНУ-тай хамтран газар болгонд гал тавьж, бусад оронд дур зоргоороо нэвтэрч, бусниулж, түрэмгийлэн, олон улс, бүс нутагт эмх замбараагүй байдал, гай гамшиг тарьж, үнэндээ дэлхийн энх тайванд заналхийлж байна. 

Тайванийн хоолойн асуудлыг олны анхаарлыг татах зорилгоор шуугиан тарихыг хүссэн Их Британийн нууц тагнуулын албаны тэргүүн Америкийн хамтрагчтайгаа галаар наадаж байна. Тайвань нь БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг бөгөөд эх орны бүрэн нэгдэлд хүрэхэд хэн ч гээд түүхийн урсгалыг сөрж чадахгүй. Хятад улс үндэстний бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалан, хөндлөнгөөс Тайванийг Хятадаас ямар нэгэн байдлаар тусгаарлуулах гэсэн оролдлогыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Ричард Мур болон түүний төлөөлж буй ашиг сонирхлын бүлгүүд Тайванийн асуудлыг хөндөж, өөрийгөө дөвийлгөх гэсэн оролдлогоо зогсоохыг зөвлөж байна, эс бөгөөд галаар наадааж байгаад өөрийгөө шатааж мэднэ шүү гэдгийг сануулж байна.

Н.Пүрэвжав