Зеленский: 7-р сарын 28-ны өдрийг Украины үндэсний өдөр болгон тэмдэглэнэ
2022-07-25 10:38:57
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 24-ний өдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит видео илтгэлдээ, 7-р сарын 28-ны өдрийг Украины үндэсний баярын өдөр болгон анх удаагаа тэмдэглэнэ гэдгээ мэдэгджээ.

Өмнө нь Украин жил бүрийн 8-р сарын 24-ний өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэдэг байсан, даруй 1991 оны 8-р сарын 24-нд Украин улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг тэмдэглэж иржээ. Харин 2022 оны 5-р сард Владимир Зеленский долдугаар сарын 28-ны өдрийг Украины үндэсний өдөр болгон тэмдэглэх тушаалд гарын үсэг зурсан юм. Киевийг барьж байгуулсан он жилээр Украин улс байгуулагдсан эхлэл болгож, энэ баярыг 7-р сарын 28-нд буюу "Россын баптисм" өдрийг баярын өдөр болгон тэмдэглэх нь Украины өнө удаан жилийн түүхийг онцлон тэмдэглэнэ гэж Зеленский мөн өдөр тайлбар хийжээ.

Ирэх долоо хоногт хамтын ажиллагааны түншийн орнуудад чухал айлчлал хийж, чухал яриа хэлэлцээ зохион явуулах бөгөөд дипломат үйл ажиллагаа болон эдийн засгийн талаарх Украины байр суурийг ахиулна гэдгээ Зеленский илтгэлийн үеэр онцолжээ.