Өргөн хэрэглээний барааны яармаг болно
2022-07-25 14:55:26
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятадын Олон улсын өргөн хэрэглээний барааны 2-р удаагийн яармаг 25-30-нд өмнөд нутгийн Хайнань мужийн Хайкөү хотноо болно. Өргөн хэрэглээний барааны яармаг нь өргөн хэрэглээний чанарлаг бараагаар гол сэдвээ болгосон Хятад улсын анхны үндэсний зэрэглэлийн яармаг бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн цар хүрээгээр хамгийн томоохон хэрэглээнийн шилдэг барааны үзэсгэлэн яармаг юм.

2021 онд өргөн хэрэглээний барааны анхны яармагийг амжилттай зохион байгуулсан нь Хятад улс гадагшаа нээлттэй хөгжихөө улам ч өргөтгөхийн хүчтэй дохиог уламжилсан юм. Энэ он гарснаас хойш улсын дотоодын болон олон улсын ээдрээтэй чиг хандлага давхацсан нөхцөл байдалд өргөн хэрэглээний барааны 2-р удаагийн яармагийг зохион байгуулж байгаа нь Хятад улс хүндрэлийг даван туулж гадаадад нээлттэй байлгах бодлогоо гуйвшгүй хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, мөн түүнчлэн цар тахлын сэргийлэлт,  нийгэм эдийн засгийн хөгжлийг ерөнхийд нь үр дүнтэй зохицуулж буй чухал арга хэмжээ юм.

Тус удаагийн Өргөн хэрэглээний барааны яармагт нийт 100 мянган квадрат метр талбайд үзэсгэлэн гаргах нь өмнөх удаагийн яармагаас 20 мянган квадрат метрээр нэмэгджээ. Эдгээрийн дотор олон улсын үзэсгэлэнгийн бүс нь 80 мянган квадрат метр талбайтай, 61 улс орон, бүс нутгаас 1600 гаруй брэнд оролцох бөгөөд 600 гаруй шинэ бүтээгдэхүүнийг яармагийн үеэр анх удаа танилцуулах юм.

"Хятад улсын зах зээл бол Л’Ореаль компанийн хөгжлийн хөдөлгүүр хүч бөгөөд дижитал, гоо сайхны бүтээгдэхүүний шинжлэх ухаан технологийн зэрэг салбарт чухал хөдөлгөх хүчийг хангасан. Ийм ч учраас тус корпораци Хойд Азийн бүсийн шинэ төв байраа байгуулсан газар болсон" гэж Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдэврлэгч Л’Ореаль корпорацийн гүйцэтгэх захирал Николас Хиеронимус ярьжээ.

Энэ удаагийн яармагийн Хятад улсын дотоодын барааны үзэсгэлнгийн бүс 20 мянган квадрат метр талбайтай, дотоодын 1200 гаруй брэнд оролцоно.

Өргөн хэрэглээний барааны яармаг нь гадаадын брэндүүд Хятад улсын зах зээлд өргөжин хөгжихөд завшаан боломж олгохын зэрэгцээ Хятад улсын дотоодын илүү олон чанарлаг бараанууд олон улсын зах зээлд нэвтрэн дэлхийн хэрэглэгчдэд хүрэхэд дэмжлэг болж байна.

Хятадын Худалдааны яамны дэд сайд Шэн Чю-пин саяхан хэлэхдээ: Энэ удаагийн Өргөн хэрэглээний барааны яармагийг улс орнууд худалдаагаа өргөтгөх, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, хөгжлөө ахиулахын чухал индэр болгохыг хичээж байна. Улс орнуудын аж ахуйн нэгжүүд Хятад улсын эрчтэй хөгжилд нэгдэн, Хятад улсын зах зээлийн боломжийг хамтдаа хуваалцаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ хөдөлгөх хүч сэлбэхийг Хятад улс сайшааж байна. Өдгөө Хятад улсын хэрэглээний зах зээлд сэргэн нэмэгдэх чиг хандлага илэрч, хэрэглээний уян хатан шинж чанар эрчтэй, боломж ихтэй онцлог нь өөрчлөгдөөгүй, хэрэглээ урт хугацаанд сайжран хөгжихийн үндсэн байдал өөрчлөгдөөгүй, хэрэглээ чанаржин сайжрахын чиг хандлага өөрчлөгдөөгүй. Энэ удаагийн хэрэглээний барааны яармагийг зохион байгуулсан нь хэрэглээг сэргээх, боломжийг нэмэгдүүлэхэд тустай гэжээ.

Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 2-р удаагийн яармаг нь дэлхийн эдийн засагт эерэг ач холбогдлыг авчирна хэмээн шинжээчид үзэж банйа. Энэ удаагийн яармагт Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншийн харилцааны гэрээ RCEP-ийн гишүүн орнууд идэвхтэй оролцон, Япон, БНСУ, Малайз зэрэг орнууд нийт 5000 квадрат метр талбайд үзэсгэлэн гаргажээ.

“Өргөн хэрэглээний барааны яармаг нь бизнес худалдаа, шинэ бүтээгдэхүүний сурталчилгааны олон улсын индрийг хангаж, Шисейдо брэнд цаашид ч Хятадын зах зээлд өргөжин хөгжиж, технологийн инновациар Хятад улсын хийгээд дэлхийн хэрэглэгчдэд үйлчлэхэд чухал боломжийг нээсэн” гэж Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Шисейдо компанийн Хятад дахь компанийн гүйцэтгэх захирал Фуживара Кентаро хэлсэн байна.

Хайнаний чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулснаас хойш чөлөөт худалдааны боомтын 180 гаруй бодлогын баримт бичиг хэрэгжсэнээр Хайнаний зах зээлд шинээр нэмэгдсэн бизнес нэгж сүүлийн жилүүдэд жил тутамд 40%-иар нэмэгдэн, бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалт жил бүр 80%-иар нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг татсан хэмжээ жил тутамд 120%-иар өсчээ. Тус удаагийн яармаг өндөрлөсний дараа Японы Омрон, Америкийн Делл, Бельгийн Делваукс зэрэг хэрэглээний барааны брэндүүд Хайнаний шинэ боломжийг ашиглан Хайнаньд татваргүй барааны дэлгүүр, Хятад улс дахь анхны дэлгүүрээ нээх юм байна.

Хятадын импорт экспортын барааны Гуанжөүгийн яармаг, Үйлчилгээний худалдааны яармаг, Хятадын олон улсын импортын яармагаас авахуулаад өргөн хэрэглээний барааны яармаг гээд, чөлөөт худалдааны 21 туршиц бүсийг бий болгосноос Хайнаний чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулсан, гадаадын бизнес нэгжүүдийн хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжүүлж эхэлснээс RCEP гэрээ хүчин төгөлдөр болсон зэргийг дурдахад улмаас улам нээлттэй хөгжиж буй Хятад улс нь дэлхий нийттэй хөгжлийн боломжоо хамтдаа хуваалцаж, ирээдүйг хамтдаа цогцлоон бүтээж байгаа юм.




\Уртнасан.\