Сергей Лавров Арабын холбооны төв байранд зочиллоо
2022-07-25 10:47:58
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 24-нд ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Египетэд хийх айлчлалынхаа хугацаанд, Каир дахь Арабын Орнуудын Холбооны төв байранд айлчилсан бөгөөд Арабын Орнуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абул Гейттэй хэлэлцээ хийсэн байна.

Лавров Арабын Орнуудын Холбооны төв байранд хийсэн илтгэлдээ Орос, Украины нөхцөл байдлын талаар Арабын орнуудын авч буй дундыг баримталсан байр суурийг өндрөөр үнэлээд Орос-Арабын орнуудын харилцаа найрамдалт үндэс суурь дээр тогтоогдсон бөгөөд ОХУ Араб ертөнц болон бусад улс орнуудтай нээлттэй байр сууриар ханддаг. НАТО-гийн орнууд бусад орны аюулгүй байдалд заналхийлэл учруулж байж, өөрсдийн аюулгүй байдлаа хангах ёсгүй. Минскийн шинэ хэлэлцээр алдагдах үед ЕХ амлалтаа биелүүлж чадаагүй хэмээн онцолжээ.

Энэ сарын 22-нд Орос, Украин тус тус Турк болон НҮБ-тай байгуулсан Хар тэнгисийн боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох тухай хэлэлцээрийн үеэр Лавров хэлэхдээ, Оросын арми үр тарианы тээврийн хөлөг онгоцнуудыг Хар тэнгисээр саадгүй нэвтрүүлэхийг баталж байна. Үр тарианы экспортын зам сувгийн аюулгүй тээвэрлэлтийг хангахын тулд Хар тэнгисийн боомтын усан хилд тавьсан минаа цэвэрлэхийг Украины талаас шаардаж байна гэжээ.