Хятадын анхны далай дамнасан хурдны төмөр зам
2022-07-25 12:11:36
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 23-ны өдөр Хятадын анхны далай дамнасан хурдны төмөр зам болох Фүжөү-Шямэнь хурдны төмөр замын бүх шугамын гүүрийн барилгын ажил дуусжээ.

Уг хурдны төмөр замын нийт урд нь 277.42 километр байж, дээд хурд нь цагт 350 километр, ирэх оны сүүлийн хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Хятадын "найман гулд, найман хөндлөн" өндөр хурдны төмөр замын сүлжээний чухал хэсэг болох Фүжөү-Шямэнь чиглэлийн хурдны төмөр зам нь Мэйжөү булан, Чуаньжөү булан, Ань булангийн гурван булангаар дайран өнгөрөх ба нийт 85 гүүр, 33 хонгилтой.