Японы Сакуражима галт уул хүчтэй дэлбэрчээ
2022-07-25 12:06:24
Share
Share this with Close
youtube WeChat

24-ний өдөр Японы Кюсю мужийн Кагошима хотын Сакуражима галт уул хүчтэй дэлбэрчээ. Японы Цаг уурын агентлаг хамгийн өндөр зэрэглэлийн сэрэмжлүүлэг гаргаж, ойролцоо оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

Японы Цаг уурын агентлаг мэдэгдэхдээ, Тухайн орон нутгийн цагаар 24-ний өдрийн 20 цаг 05 минутын алдад Сакуражима уулын Нандаке оргил дэлбэрч, утаа тоос нь зүүн тийш үлээгдэж, галт уулын дэлбэрэлтийн пирокластик урсгал 2.5 километр холд хүрчээ.  Одоогоор хүн хар эндэж шархадсан мэдээлэл байхгүй байна хэмээн Кагошима хотын гал түймрийн албаны мэдээлжээ.