Хятадын Баруун бүс нутгийн ачаа тээвэрлэлт 30.3%-иар өсөв
2022-07-25 10:29:40
Share
Share this with Close
youtube WeChat

24-нд Хятадын Чүнчин хотноо болсон 2022 оны хуурай-тэнгисийн шинэ зам сувгийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны форумаас мэдээлснээр, энэ оны эхний хагаст хуурай-тэнгсийн шинэ зам сувгийн бараа тээвэрлэлт 216 мянган чингэлэгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 30.3%-иар өсөж, 107 улс орон, бүс нутгийн 319 боомтод бараа тээвэрлэсэн байна.

Хуурай-тэнгисийн шинэ зам суваг нь Хятадын баруун бүс нутгийн мужууд болон АСЕАН-ы орнуудын хамтын ажиллагаанд зориулан байгуулсан олон улсын хуурай тэнгисийн худалдааны шинэ зам суваг бөгөөд Чүнчин хотоор үйл ажиллагааны төв болгон, төмөр зам, далайн тээвэр, авто зам зэрэг тээврийн хэрэгслийг ашиглах арга замаар өмнө зүгийн улс орнуудтай холбогддог юм. Уг зам суваг нээгдсэнээс хойших таван жилийн хугацаанд зам дагуух муж, хотуудын АСЕАН-ы орнуудтай хийсэн импорт экспортын худалдааны хэмжээ 58.9 тэрбум ам.доллараас 107.7 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдэж, тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний төрөл зүйл 50 байснаа 640 хүртэл өргөжин тэлсэн байна.