Хятадын тал хатуу ширүүн, төв чангаар харилцахад бэлэн байна гэв
2022-07-25 20:40:43
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаа асуудалтай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан 25-ны өдөр дахин онцлохдоо: сүүлийн үед Хятад улс АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Тайваньд айлчлахыг эрс эсэргүүцэж байгаа хатуу байр суурь болон энэ талаар ноцтой санаа зовж буйгаа АНУ-д удаа дараа илэрхийлсээр ирсэн юм гэжээ.

Жао Лижиан тэмдэглэхдээ: Хятадын тал хатуу ширүүн, төв чангаар харилцахад бэлэн байна. Хэрэв АНУ зөрүүдлэн өөрийн замаар явах юм бол, Хятад улс үндэстний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд эрхбиш хатуу бөгөөд хүчтэй арга хэмжээ авах болно, харин үүнээс үүдэн гарах бүх ноцтой үр дагаврыг Америкийн тал хариуцах ёстой гэжээ.