Японы "Батлан хамгаалахын цагаан ном"-г өрөөсгөл хэмээн буруушав
2022-07-26 16:37:00
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 22-нд Японы засгийн газар "Батлан хамгаалахын цагаан ном 2022"-г баталж, Хятадын батлан хамгаалахын бодлого болон цэрэг армийн бүтээн байгуулалт нь "ил тод бус", Хятадын өмнөд тэнгист ганц талаас байдлыг өөрчлөхийг оролдож байна хэмээн Хятадыг буруушаажээ. Үүнтэй холбогдуулан Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь хэлэхдээ, Японы "Батлан хамгаалахын цагаан ном 2022"-ын Хятадтай холбоотой агуулга нь баримтыг үл ойшоон, өрөөсгөл үзлээр дүүрэн байна. Хятадын батлан хамгаалах болон цэрэг армийн байгуулалт, армийн хэвийн үйл ажиллагааны талаар хариуцлагагүй мэдэгдэл хийж, "Хятадын армийн заналхийлэл" гэгчийг дэвэргэж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр гар дүрж, бүс нутгийн хурцадлам байдлыг бий болгож байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар тууштай замнаж, үндэсний батлан хамгаалах бодлого, сэргийлэн хамгаалахад суурилсан цэргийн стратегийг баримталсаар ирсэн. Хятад улс батлан хамгаалах, цэрэг армиа хүчирхэгжүүлж буй нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгийн олон нийтийн аюулгүй байдлын бүтээгдэхүүнийг илүү сайн хангахын төлөө юм. Хятадын арми нь дэлхийн энх тайвныг хамгаалах тууштай хүчин гэдгийг түүх нотолж байна гэжээ.