Хятадын сансрын станц хоёр бүхээгтэй боллоо
2022-07-26 15:31:11
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 7-р сарын 25-ны 03:13 цагт "Вэньтянь" хэмээх лаборатори бүхээгийг тойрог зам дахь Хятад улсын сансрын станцтай амжилттай холбожээ.

"Вэньтянь" лаборатори бүхээг нь сансрын станцын нэгдсэн цогцолборын хяналт, менежментийн үүрэг чадварыг нөөцөлжээ. Сансрын станцын нислэгийн байдлыг тойрог замд удирдан тохируулах үндсэн бүхээгийн систем, эрчим хүчний систем, дулааны хяналтын систем, мэдээлэл холбооны системийг тус бүхээгт нөөцөлсөн бөгөөд сансрын нисэгчид ажиллаж амьдрах орчин нөхцөлийг ч хангажээ. Хэрэв үндсэн бүхээгийн ямар нэгэн системд доголдол гарахад хүрвэл "Вэньтянь" бүхээг орлон гүйцэтгэх боломжтой юм.

"Вэньтянь" лаборатори бүхээг нь Хятад улсын сансрын станцын цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр болох бөгөөд цахилгаан гаргах чадвар нь "Тяньхэ" үндсэн бүхээгээс хол илүү байна. Дараачийн алхамд "Мэнтянь" хэмээх лаборатори бүхээгийг ч сансарт гарган холбосноор гувран бүхээгийн нэгдсэн цогцолбор бүрдэж, хоёр лаборатор бүхээг нь сансрын станцын цахилгаан хангах хоёр гол систем нь болж, нарны зайн нийт 4 хавтангаас бүхэл станцад цахилгаан хангах хэмжээ 30 кв-аас давах юм байна. Хангалттай цахилгаан эрчим хүч нь сансрын нисэгчдийн тойрог замд ажиллаж амьдрах, түүнчлэн ачаалсан туршилтын төхөөрөмжүүдэд илүү их эрчим хүчийг хангах болно.

"Вэньтянь" бүхээг нь сансрын нисэгчид тойрог замын станцад урт хугацаагаар аюулгүй ажиллаж амьдрахад баталгаа олгож, сансрын нисэгчдэд бас яаралтай хоргодох орчныг хангажээ. Хэрэв тодорхой бүхээгт даралт алдагдах, гал түймэр гарах гэнэтийн нөхцөл байдал үүсвэл өөр хоёр бүхээгт яаралтай хоргодох шаардлагатай болно. Ийм тохиолдолд тойрог зам дахь сансрын нисэгчдийн амь насны аюулгүй байдлыг баталгаажуулах бүрэн битүүмжилсэн бүхээг, түүнд бас ус, хоол хүнс, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн давхар ислийг цэвэршүүлэх систем зэрэг яаралтай тусламжийн нөөц бүрэн байх шаардлагатай. "Вэньтянь" лаборатори бүхээг нь яг ийм үүрэг чадвартай юм.

Үүнээс гадна "Вэньтянь" лаборатори бүхээг нь бүхээгийн дотно гадна сансрын орон зайн өргөн цар хүрээтэй шинжлэх ухаан технологийн туршилт өрнүүлэхэд баталгаажуулах нөхцөл хангах юм.





\Уртнасан.\