Украины үр тарианы экспортод ямар ч саад байхгүй
2022-07-26 16:17:39
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 25-нд, Конгод айлчилж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Гергей Лавров сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ, хар тэнгисийн боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох тухай гэрээний дагуу Украины Хар тэнгисээс үр тариа экспортлоход ямар ч саад бэрхшээл тулгарахгүй. Украины Одесса боомт дахь үр тарианы бааз нь цэргийн байгууламжуудаас алс зайд байдаг болохоор Оросын цэрэг орон нутгийн цэргийн байгууламж руу дайрсан ч Украины үр тарианы экспортод нөлөөлөхгүй гэжээ.

Мөн өдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков хэлэхдээ, Оросын зэвсэгт хүчин Украины Одесса боомтын цэргийн дэд бүтцэд өгсөн цохилт нь Хар тэнгисийн боомтоос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэх хэлцлийн дагуу хийх үр тарианы тээвэрлэлтэд нөлөөлөхгүй, нөлөөлөх ч ёсгүй гэжээ. Тэрээр онцлохдоо, цохилтууд нь зөвхөн цэргийн дэд бүтцэд чиглэгдэж байгаа болохоос биш гэрээг хэрэгжүүлэх, үр тариа экспортлох дэд бүтэцтэй холбоогүй гэжээ.