Африкийн эвэрт ган гачиг үргэлжилсээр байна
2022-07-26 09:52:03
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 25-нд НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэрэг хариуцсан газраас мэдээлснээр, Африкийн эвэрт сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд тохиолж байгаагүй ноцтой ган гачиг болж байна. Этиоп, Кени, Сомалийн зарим нутагт бүтэн жил дараалан бороо ороогүйн улмаас ард иргэд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлд учруулсан бол энэ нь мөн дор хаяж 40 жилийн хугацаанд тохиолдсон уур амьсгалын эрс тэс үзэгдэл юм.

Иймэрхүү байдал 2020 оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд ган гачгийн улмаас дор хаяж 19.4 сая хүн гамшигт нэрвэгджээ. Этиоп, Кени, Сомали улсад дор хаяж 18.6 сая хүн хүнсний хомсдол, өдөр ирэх тусмаа ноцтой болж буй хоол тэжээлийн дутагдалд орсноор амьдрал нь хүнд хэцүү байна. Энэ оны 9-р сар гэхэд энэ тоо 20 саяд хүрэх магадлалтай байна гэж төсөөлжээ.

2020 оны аравдугаар сараас хойш, тус бүс нутагт наад захдаа 7 сая гаруй тоо толгой мал хорогдсон байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлсэн тоо баримтаас үзэхэд, эдгээр гурван орны хоол тэжээлийн дутагдлын түвшин цаашид нэмэгдэж, 7.1 сая гаруй хүүхэд хоол хүнсний тэжээлийн дутагдалд ороод байна.