ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад бүрэн бэлтгэж байна
2022-07-26 19:37:33
Share
Share this with Close
youtube WeChat

ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт 7-р сарын 28-29-ний өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 26-ны өдөр холбогдох нөхцөл байдлын талаар танилцуулахдаа: Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бусад гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай олон улсын болон бүс нутгийн байдал, ШХАБ-ын олон салбар дахь хамтын ажиллагаа зэрэг хамтаар сонирхож буй асуудлаар санал солилцож, олон орны Гадаад хэргийн сайд нартай хамтаар энэ оны ШХАБ-ын Самаркандын дээд хэмжээний уулзалтад зориулан бүрэн бэлтгэл хийнэ гэжээ.


Жао Лижянь танилцуулахдаа: Энэ жил ШХАБ-ын дүрэмд гарын үсэг зурсны 20 жил, мөн гишүүн орнуудын сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 15 жилийн ой тохиож байна. Чухамхүү дээр дурдсан чухал баримт бичгүүдийн дагуу ШХАБ нь "Шанхайн үзэл санаа"-г тууштай дэмжиж, олон салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, бүс нутгийн шинэ хэлбэрийн байгууллагын амжилтын замаар замнаж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа болон хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм гэжээ.