Их дээд сургууль төгсөгчид хөдөө орон нутагт бизнес эрхлэхийг дэмжинэ
2022-07-26 16:37:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Иргэний хэрэг эрхэлсэн яамны саяхан боловсруулсан "2022 оны их, дээд сургууль төгссөн оюутнуудыг хот, хөдөөд ажлын байраар хангах ажлыг сайтар хийх тухай мэдэгдэл"-д, хорооллын өндөр настны асрамж, хүүхдийг асрах, гэрийн үйлчилгээ, орон сууцны үйлчилгээ, эрүүл мэнд зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгжүүд үйлчилгээний нөхцөл хангасан бол нийгмийн даатгалын нөхөн олговрын бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. Хот, хөдөөд нийтийн үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлж буй их, дээд сургууль төгсөгчдөд татварын хөнгөлөлт үзүүлэх, бизнес эрхлэхэд нь нэг удаагийн нөхөн олговор олгох, баталгаатай зээл олгох зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн олон нийтийн нэгдсэн үйлчилгээний байгууламжууд нь хорооллын үйлчилгээ үзүүлдэг холбогдох байгууллагуудад шаардлагатай дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн тодорхойлжээ.

Статистик мэдээгээр, хот дүүргийн ажилчдын дунд 35 наснаас дооших залуучууд 35 хувийг эзэлж байгаа бол тэд нэгэнт хот дүүргийн ажлын залуухан хүчин болж, хорооллын ажлыг дэмжихэд эерэг хувь нэмэр оруулж байна.