Хэрэглээний бараа бүтээгдэхүүний хоёр дахь үзэсгэлэн нээгдэв
2022-07-26 09:44:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хоёр дахь үзэсгэлэн яармаг өчигдөр Хайнань мужийн Хайкөү хотод нээгдлээ. Энэ удаагийн яармагийн үеэр, хэрэглээний үзэсгэлэн яармагийн индрээр дамжуулан дотоод гадаадын илүү олон аж ахуйн нэгж Хятадын зах зээлийн боломжуудыг хамтдаа хуваалцаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ өсөлтийн эрч хүч сэлбэнэ гэж үзэсгэлэнд оролцсон бизнесменүүд илэрхийлжээ.

Энэ оны Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын 1100 гаруй аж ахуйн нэгж оролцсон бол уг яармагийн дарга орон Франц улс 50 гаруй аж ахуйн нэгж, 244 брэндийг бүрдүүлсэн супер бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Энэ онд "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр" хэрэгжсэнээс хойших анхны Хэрэглээний үзэсгэлэн яармаг болж байгаа бөгөөд гишүүн орнуудын аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцохоор дамжуулан Хятадын зах зээлийг цаашид судлахыг хүсэж байна.

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний яармаг нь улс орнуудын аж ахуйн нэгжүүдэд Хятадын зах зээлийг хуваалцах боломжийг олгохоос гадна улам олон "үндэсний чиг хандлага", "дотоодын бараа бүтээгдэхүүн"-ийг дэлхий даяар түгээж, дэлхийн хэрэглэгчдэд үйлчлэх зорилготой юм.