Ираны цөмийн хэлэлцээрийн үйл явц АНУ-ын улс төрийн шийдвэрээс шалтгаална
2022-07-26 15:47:47
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Канани 25-ны өдөр хэлэхдээ, Иранд тавьсан Америкийн хориг арга хэмжээг цуцалж, Ираны цөмийн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх зорилготой холбогдох хэлэлцээний талаар Иран олон бүтээлч санал санаачилга дэвшүүлсэн, тохиролцоонд хүрч чадах эсэх нь Америкийн улс төрийн шийдвэрээс шалтгаална гэжээ.

Канани хэлэхдээ, Иран хэлэлцээрийн ширээнээс гараагүй, түүнчлэн ашигтай, хүчтэй, тогтвортой хэлэлцээр тохиролцохын төлөө байнга хичээсээр ирсэн, гэвч АНУ зэрэг талууд Иранд ямар дарамт шахалт үзүүлсэн ч Иран үйл явцыг түргэсгэхийн тулд улс орныхоо ашиг сонирхлыг золиослохгүй гэжээ.

Иран-Саудын Арабын харилцааны сүүлийн үеийн ахицын талаар Канани хэлэхдээ, Иракийн нийслэл Багдад хотноо болсон хоёр талын таван удаагийн хэлэлцээ "хүмүүст урам хайрласан" сайн үр дүнд хүрсэн, Иракийн ГХЯ-ны сайд Хуссейн саяхан Саудын Араб болон Ирантай "албан ёсны улс төрийн түвшний хэлэлцээ" хийх хүсэлтэй байгаагаа Ираны Гадаад хэргийн сайд Абдуллахианд илэрхийлсэн нь эерэг дохио юм гэжээ.