Эртний хотыг амилуулсан түүх
2022-07-26 23:49:23
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны сар шинээс өмнөхөн Хятадын дээд удирдагч Шань Ши мужид ажиллахдаа Пин Яогийн эртний хоттой танилцаж, түүх соёл байгаль орчинд хүндэтгэлтэй хандаж, түүх соёлын өвийг хамгаалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвөрмөц ажил төрөл эрхлэх, эртний хотыг хамгаалах, түүхэн дурсгалт зүйлсийн аюулгүй байдлыг баталгаажуулах зэргийг уялдуулж, урьдын хүмүүсийн үлдээж өгсөн үнэтэй өвийг сайтар сахин хамгаалах ёстой гэжээ.

Түүний заавар нь Пин Яогийн эртний хотыг хамгаалсан шинэ эриний ер бусын түүхийг дүгнэсэн бөгөөд эртний хотын соёлыг өвлөн уламлахын цаашдын чиг хандлагыг тодорхойлсон юм.

48 настай Гүө Шяочян эртний хотын өмнө гудамжны Яо Мэнь Шян-12 хашаагаа цэвэрлэж байлаа. Гүө Шяочяны аав ээж нь наян хэдэн настай, 300 гаруй жилийн түүхтэй энэ хашаандаа амьдардаг. “Эртний хотын оршин суугчдын амьдралын орчин улам тав тухтай болж байна. Аав ээж маань нас ахиад ирэхээр урьдын хуучин жорлонд очиход маш дөхөмгүй байсан. Одоо шинэчлээд ус тавьдаг жорлонтой боллоо. Засгийн газраас 60 мянга гаруй юанийн нөхөн төлбөр олгож, хазайж байсан давхар байшинг засварлан босгож өгсөн тул бид санаа амар сууж байна.  ” гэж Гүө Шяочян “Түүхийн дурсгалт барилга” хэмээх пайзыг заан ярьж байлаа.

Пин Яогийн эртний хот нь одоод хүртэл хамгаас бүрэн бүтэн хадгалагдаж буй Хятадын эртний хотын нэг бөгөөд дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгджээ. Эртний хотод амьдарч буй оршин суугчид нь Пин Яогийн эртний хотын сүг сүнс бөгөөд соёл түүхийг ачиж байдаг. Гүө Шяочянийхтэй адил хашаа энд нийт 3800 гаруй байдаг. Он цагийн эргэлтэд зарим нь элэгдэн хуучирсан бол сүүлийн жилүүдэд засгийн газрын санхүүжилтээр эртний хотын хувийн өмчийн орон сууцны байрыг нь засварлаж өгчээ. Пин Яогийн Байгалийн нөөцийн газрын Эртний хотын ажил хариуцсан дарга Хао Шыжүн хэлэхдээ, бид хамгаалалтын төсөл хэрэгжүүлж, 15 сая гаруй юанийн нөхөн төлбөрөөр 1000 гаруй таслаг иргэдийн байрыг засварлаж, 900 гаруй хүмүүс ашиг шимийг нь хүртжээ. 2015 онд тус төсөлд ЮНЕКО-гийн Ази Номхон далайн бүс нутгийн Соёлын өвийг хамгаалсан “Шилдэг төслийн шагнал” гардуулсан юм гэжээ.

2019 оноос хойш Пин Яогийн эртний хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын засварын ажилд 1.3 тэрбум юанийн хөрөнгө оруулж, гол нь эртний хотын цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбоо, борооны ус, бохир ус, түлш, галын аюулаас хамгаалах зэрэг газар доорх хоолойнуудыг ерөнхийд нь шинэчлэн засварлажээ. Тус төслийг хэрэгжүүлснээр, эртний хотын борооны ус бохир усыг зайлуулж, үер усанд автаж байсан байдал болон цахилгаан эрчим хүч хүрэлцэхгүй байсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэжээ. “Эртний хотын оршин суугчдын шинэ амьдрал санаанаас гадуур байлаа” хэмээн Гүө Шяочян сэтгэгдлээ хуваалцжээ.

Пин Яо сянийхан сүүлийн үед түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалан ашиглаж, соёлын өвийг уламжлах ажлыг чухалчилж, засвар хийж хамгаалан сэргээхийг уялдуулснаар оршин амьдрах орчныг сайжруулсан төдийгүй түүх соёлын өвийг үр дүнтэй хамгаалж, Пин Яогийн эртний хотыг дахин амилуулж чадлаа.