Зарим улс орон Орос, Украины хэлэлцээнд саад болж байна
2022-07-27 10:50:29
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 26-нд Угандад айлчилж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийнхэнд хэлэхдээ, Оросын тал Украин дахь тусгай цэргийн ажиллагаагаа зогсоохын тулд Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэдий ч АНУ, Их Британи зэрэг барууны улс орнууд Орос, Украины хэлэлцээнд саад болж байна. Орос болон Украин Туркийн Истанбул хотноо болсон хэлэлцээнээс хойш дахиж хэлэлцээ хийгээгүй юм гэжээ. 

3-р сарын сүүлчээр Орос, Украин хоёр тал Истанбул хотод нүүр тулан хэлэлцээ хийж, нааштай ахиц гаргасан, Оросын тал Украины нийслэл Киев болон Чернигов чиглэл дэх цэргийн ажиллагааг багасгах тухай ч амласан, Украины тал олон улсын аюулгүй байдлын баталгааны дагуу төвийг сахих байр сууриа хэлсэн, харин дараа нь хэлэлцээнд саад бэрхшээл учруулсаар байна. 

Орос, Украины талууд хэлэлцээрээр асуудлаа шийдэхийг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж буй хэдий ч Америк зэрэг барууны орнууд Украинд үзүүлэх цэрэг дайны тусламжаа нэмэгдүүлэн, хэлэлцээнд саад болж байна хэмээн тоймчид үзэж байна.