Хятад улс дэлхийн хамгийн том шингэн хийн түлшээр ажилладаг хамгаалалтын флотыг байгуулав
2022-07-27 15:53:58
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 26-нд Хятадын Тэнгисийн газрын тосны корпорацын охин компани болох Тэнгисийн газрын тосны үйлчилгээний компанийн бие даан хөрөнгө оруулж бүтээсэн  LNG буюу шингэрүүлсэн хийн хөдөлгүүртэй хамгаалалтын хөлөг онгоц "Haiyang Shiyou 543" болон "Haiyang Shiyou 548"-ыг Жянсу мужийн Наньтун хотод амжилттай нийлүүлэв. Ингэснээр  шингэрүүлсэн хийн хөдөлгүүртэй 12 хамгаалалтын хөлөг онгоц бүгд бэлэн болсноор, Хятад улс дэлхийн хамгийн том шингэн хийн түлшээр ажилладаг хамгаалалтын флотыг байгууллаа. 

LNG хөдөлгүүрт хамгаалалтын хөлөг онгоцуудыг далайн эрэг дээрх газрын тос, байгалийн хийн хайгуул, ашиглалтад голчлон ашиглагддаг бөгөөд далайн тавцан, хөдөлгөөнт байгууламжийг материалаар хангах, хамгаалах, аврах, ээлжээр ажиллах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.