Газар хөдлөлтийн хүчийг 7.0 балл, голомтын гүнийг 17 километр болгон шинэчлэн тогтоов
2022-07-27 15:56:31
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 27-нд Филиппиний Галт уул, газар хөдлөлтийн судалгааны хүрээлэн Лузон арлын хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн хүчийг 7.0 балл, голомтын гүнийг 17 километр болгон шинэчлэн тогтоов. 

7-р сарын 27-ны өдрийн 8 цаг 43 минутад Филиппиний Лузон арлын хойд хэсэгт 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж, голомтын гүн нь 25 километр байж, нийслэл Манила хотод ч чичрэлт мэдрэгдсэн хэмээн Филиппиний Галт уул, газар хөдлөлтийн судалгааны хүрээлэн өмнө нь мэдээлж байжээ.