Дэлхийн аж үйлдвэрлэлийн том гүрний байр сууриа хадгалсаар байна
2022-07-27 17:58:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж ахуйн нэгжийн тоо 400 мянгад хүрчээ. Сүүлийн 10 жилд Хятад улсын аж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 2012 онд 16.98 их наяд юань байснаа нэмэгдээд 2021 онд 31.4 их наяд юаньд хүрч, дэлхийн аж үйлдвэрлэлийн хамгийн том гүрний байр сууриа хадгалсаар байна.

Эх сурвалжаас үзвэл Хятад улсын аж үйлдвэрлэлийн салбар том 31 төрөл, дунд 179 төрөл, жижиг 609 төрөл ангилалтай байгаа нь дэлхийд аж үйлдвэрлэлийн төрөл зүйлээр хамгийн бүрэн, систем хамгийн боловсронгуй аж үйлдвэрлэлийн салбар болж чаджээ. Сүүлийн 10 жилд Хятад улсын технологи нягт төвлөрсөн электроник бүтээгдэхүүн, дэвшилтэд технологийн бүтээгдэхүүний экспорт 2012 онд тус тус 7.4 их наяд юань, 3.8 их наяд юань байснаа нэмэгдээд 2021 он гэхэд 12.8 их наяд юань, 6.3 их наяд юаньд хүрч, дэлхийн брэндийн 500 хүчирхэг аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн салбарт багтсан брэндийн тоо 10 байснаасаа нэмэгдээд 24 болжээ.

Хятадын Аж үйлдвэрлэл, мэдээлэлжүүлэлтийн яамны Төлөвлөлтийн хэлтсийн дарга Ван Вэй танилцуулан хэлэхдээ: Хятад улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн арга загварт гүнзгий өөрчлөлт гарч, шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгалын чиг хандлагыг сайтар эзэмшин, аж үйлдвэрлэл нь ухаалаг, ногоон, үйлчилгээний чиглэлд шат ахиж илэрхий үр бүтэмжид хүрэв гэжээ.

2021 онд Хятад улсын аж үйлдвэрийн гол чухал компаниудын ажлын зангилаа үйл явцыг тоон хяналттай болгосон үзүүлэлт, дизайны хэрэгслүүдийн нэвтрэлтийн түвшин тус тус 55.3%, 74.7%-д хүрсэн нь 2012 оныхтой харьцуулбал тус тус 30.7, 25.9 нэгжээр нэмэгджээ.

Сүүлийн 10 жилд "Хятадад үйлдвэрлэв"-ээс "Хятадад бүтээв" чиглэлд түргэцтэй алхам хийв. Хятад улсын аж үйлдвэрлэлийн судалгаа нээлтэд оруулсан хөрөнгө оруулалт 2012 онд 0.85% байснаасаа нэмэгдээд 2021 онд 1.54% болж, аж үйлдвэрлэлийн 570 гаруй компани дэлхийн судалгаа нээлтийн хүчирхэг 2500 компанийн жагсаалтад орсон байна. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам нь үндэсний аж үйлдвэрлэлийн салбарын инноваци төв, орон нутгуудын хамтран байгуулсан аж үйлдвэрийн инновацийн үндэсний төв гээд нийт 23 төвийг байгуулжээ. 2012 онд, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрлэлийн компаниудын шинэ бүтээгдэхүүний орлого нь тухайн компанийн аж үйлдвэрлэлийн нийт орлогын 11.9%-ийг эзэлдэг байснаасаа нэмэгдээд 2021 онд 22.4% хувьд хүрчээ. Гүн далайд шумбагч "Жяолун" төхөөрөмж, "Шюэлун-1", "Шюэлун-2" хөлөг онгоц Арктик, Антарктидэд аялан судалгаа хийсэн, C919 нисэх онгоцыг туршсан, "Чан-Э" сансрын төхөөрөмж саранд тандалт судалгаа хийсэн, "Бэйдөү" дагуулын сүлжээг бүрдүүлсэн, "Жю Жан" хэмээх квантын компьютерыг бүтээсэн зэрэг бэлэг тэмдгийн чанартай инновацийн үр бүтэмж нь Хятад улсын аж үйлдвэрлэлийн салбар тасралтгүй шинэ шатанд дэвшихэд үлгэр жижиг болсон юм.

2021 оны сүүлчийг хүртэлх байдлаар Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн компанийн тоо 400 мянгад хүрсэн нь 2012 оныхоос 23.5%-иар нэмэгджээ. Тэргүүлэх компаниуд улам чанаржиж, Хятад улсын 58 комапни 2021 онд дэлхийн топ 500 компанийн жагсаалтад орсон нь 2012 оныхтой харьцуулбал 27 компани нэмэгджээ. 

Уртнасан