Африкт түншээ сонгох хангалттай мэргэн ухаан болон шүүлт бий гэв
2022-07-27 19:28:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан 27-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Африк бол Африкийн ард түмний Африк бөгөөд Африкт түншүүдээ сонгох хангалттай мэргэн ухаан болон шүүлт бий, Африкийн хөгжлийг дэмжих нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг юм гэжээ.

Жао Лижиан тэмдэглэхдээ: Африк бол итгэл найдварын үржил шимтэй нутаг юм. Хятад улс Африкийн хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж ирсэн бөгөөд Африк энх тайвныг хамгаалан хөгжлийг ахиулахыг дэмжих эрч хүч хэзээд буурахгүй юм. Африкийн ард түмний илүү сайн сайхан байдлыг эрэлхийлэх анхны хүсэл нь өөрчлөгдөхгүй юм хэмээн бид үзэж байна гэжээ.