АНУ-д сармагчны цэцэг өвчний 3846 тохиолдол бүртгэгджээ
2022-07-27 11:01:47
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 26-нд АНУ-ын Өвчин хижгээс урьдчилан сэргийлж хяналт тавих төвийн нийтэлсэн мэдээллээс үзвэл, АНУ-д сармагчны цэцэг өвчний халдвар авсан 3846 тохиолдол бүртгэгдээд буй нь уг өвчний халдвар хамгийн олон бүртгэгдсэн орон болжээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ-д сармагчны цэцэг өвчин сүүлийн гурван хоногийн дотор 33 хувиар нэмэгдсэн байна. 25-ны өдөр хүртэлх байдлаар, АНУ-д сармагчны цэцэг өвчний халдвар хамгий их тархасан Нью-Йорк мужид 990 тохиолдол бүртгэгдсэн бол дараа нь Калифорни мужид 356 тохиолдол бүртгэгджээ.