АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгээ өсгөснөө зарлалаа
2022-07-28 10:36:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 27-нд АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж, 2.25%-2.5%-ын цар хүрээнд барихаа зарлалаа.

АНУ-ын Холбооны нөөцийн сан өнгөрсөн хоёр сарын хугацаанд хүүгээ хоёр удаа 75 суурь нэгжээр нэмсэн юм, иймэрхүү хурдтай хүүгийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй юм. АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ онд дөрөв дэх удаагаа хүүгээ өсгөж байгаа аж.

Богино хугацаанд ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засаг уналтад орж болзошгүй байсан ч инфляцийн түвшнийг жилд 2% хүртэл бууруулахын тулд бүх зүйлийг хийх болно гэж АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл зэрэг бусад өндөр албан тушаалтнууд үзэж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийг бууруулах боломж маш бага байгаа хэдий ч инфляци сайжрахгүй бол хүүгээ үргэлжлэн өсгөх болно гэдгээ тэрээр хүлээн зөвшөөрчээ.