Шинэ эриний томоохон өөрчлөлтүүд нь чухал ач холбогдолтой
2022-07-28 10:46:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Яам хороодын түвшний удирдах боловсон хүчний тусгай семинар 26-27-ны өдрүүдэд Бээжинд боллоо. ХКН болон төрийн дээд удирдагч Ши Жиньпин хийсэн чухал илтгэлдээ, ХКН-ын 18-р их хурлаас эхлэн Хятадын онцлогтой социализм шинэ эринд үед орсон юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн 10 жилийн хугацаанд, нам болон төр гүрний үйл хэрэг улс төр, эдийн засаг, үзэл суртал, байгалийн гэх зэрэг эрсдэл, сорилтуудыг даван туулж, түүхэн амжилт, өөрчлөлтийг бий болгосон. Энэ бол намын түүх, шинэ Хятад улсын түүх, өөрчлөлт нээлтийн түүх, социалист хөгжлийн түүх, Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүхэн дэх чухал бэлэг тэмдгийн ач холбогдолтой үйл явдал юм гэжээ. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг тийм ч хялбархан биелүүлэх боломжгүй тул улам их шаргуу хичээл зүтгэл гаргаж байж биелүүлэх шаардлагатай хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.