Хятад-Киргиз-Узбекистан чиглэлийн олон улсын ачааны галт тэрэг албан ёсоор ашиглалтад оров
2022-07-28 10:24:25
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 28-нд, Өрөмчийн олон улсын хуурайн боомтын бүсээс 204 тонн даавуу, хөвөн зэрэг бараа ачсан Хятад-Киргиз-Узбекистан чиглэлийн "авто зам, төмөр замыг нэгтгэсэн тээвэр"-ийн олон улсын ачааны галт тэрэг хөдлөв. Уг галт тэрэг Кашгарын төмөр замын өртөөнд хүрсний дараа дахин авто тээврийн хэрэгслээр Эркештан боомтоор дамжин өнгөрч, эцэст нь Узбекистаны Ташкент хотод хүрэх юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү галт тэрэгний бүх үйл явц нь чингэлэгт "төмөр зам-авто зам" олон улсын олон тээврийн хэлбэрийг ашигласнаар Хятад-Европийн галт тэрэгний олон төрлийн тээврийн шинэ зам сувгийн шинэ ахиц дэвшлийг харуулжээ. Ганц удаагийн ачаа тээвэр, ганц удаагийн төлбөр тооцоо, ганц удаагийн бичиг баримт, ганц удаагийн даатгалд хамрагдсанаар авто зам болон төмөр замын хэсгийн тээвэрлэгчид нь ачаа тээвэрлэлтийн ажлыг бүхэлд нь хамтран гүйцэтгэдэг юм байна. Энэ нь төмөр замын тээвэр болон авто замын тээврийн давуу талуудыг үр дүнтэй нэгтгэж, тээвэрлэлтийн цаг хугацааг ихээхэн хэмнэснээр олон улсын төмөр замын уламжлалт тээврийн хэлбэрээс 3-5 хоног хэмнэж чадсан бөгөөд Хятад улс болон Төв Ази хоорондын бизнесийн солилцоонд илүү хялбар дөхөм, үр ашигтай зам суваг хангажээ.