ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконджо-Ивеала саяхан ДХБ-ын Сайд нарын хэмжээний 12-р бага хурлын үр дүнг аль болох түргэн хэрэгжүүлж, ДХБ-ын олон талт худалдааны тогтолцоонд тулгарч буй сорилтод хариу арга хэмжээ авахыг бүх гишүүд орнуудад хандан уриаллаа.
Өнгөрсөн хоёр хоногт Швейцарийн Женев хотноо болсон ДХБ-ын Ерөнхий зөвлөлийн хурлын үеэр Нгози хэлэхдээ, Сайд нарын хэмжээний 12 дахь удаагийн хурал урьд өмнө байгаагүй эерэг үр дүнд хүрлээ, байнга өөрчлөгдөж буй дэлхийн эдийн засагт дасан зохицохын тулд ДХБ бүх хүчээ дайчлан үргэлжлэн хичээн ажиллах шаардлагатай байна гэжээ.
Сайд нарын хэмжээний бага хурлын цуврал үр дүнг аль болох түргэн хэрэгжүүлэхийг Нгози ДХБ-ын гишүүддээ уриалаад, уулзалтын үр дүнд загас агнуурын нөхөн олговрын тухай "түүхэн чанартай" гэрээ хэлэлцээр байгуулсан ч уг гэрээ хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болсны дараа сая үүрэг ролио гүйцэтгэх болно. Дэлхийн далай тэнгисийн хамгаалалт, загасны аж ахуйн нөөцөд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг харгалзан, бүх гишүүн орнууд дүрэм журмын дагуу гэрээг аль болох түргэн батлах ёстой. Ажлаа даруйхан дуусгахын тулд хэдэн жил биш, харин хэдэн сарын зорилт тавин ажиллах шаардлагатай байна гэжээ.