RCEP-ийн Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дээд төвшний форум нээгдэв
2022-07-28 16:03:10
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 28-нд, Чиндао хотод 2022 оны Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн \RCEP\ эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дээд төвшний форум нээгдлээ.

"Шинэ боломж, шинэ  байдал, шинэ эхлэл" сэдэвт уг форум нь RCEP-ийг хэрэгжүүлэх, сурталчлах зэрэгт анхаарлаа хандуулан, худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх, аж үйлдвэрийн гинжин хэлхээний нийлүүлэлтийн холболтыг бэхжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд онлайн болон оффлайн аргаар хэлэлцүүлэг өргүүлжээ. Форум нь нээлтийн ёслол, гарын үсэг зурах, үр дүнг нийтлэх, тусгай илтгэл, тусгай семинар, тусгай үзэсгэлэн зэрэг арга хэмжээг хамарчээ. Уг форумд RCEP-ийн гишүүн орнуудын холбогдох засгийн газрын байгууллагуудын албан тушаалтнууд, БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгч, худалдааг дэмжих байгууллага, бизнесийн холбоодын төлөөлөл, эрдэмтэд мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 300 орчим хүн оролцов.

Тус форум "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг чанарын өндөр түвшинд ахиулах үндэсний худалдааг дэмжих тогтолцооны үйл ажиллагааны тунхаглал"-ыг нийтэлсэн бөгөөд RCEP-ийн үйлдвэр худалдааны удирдах зөвлөлийн Хятадын хорооны Чиндао хотын орон нутагтай холбоо барих алба, тус хорооны байгууллага нэгж нарт тусгай зөвшөөрлийг олгожээ.

Уг форумыг Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл болон Шаньдун мужийн ардын захиргаа, Хятадын Олон улсын худалдааны танхим, Чиндао хотын ардын захиргаа хамтран зохион байгуулжээ.