Лавров: Хүнсний хямрал нь барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны үр дүн юм
2022-07-28 10:47:21
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 7-р сарын 27-нд ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.В.Лавров Этиоп улсад айлчлах үеэр хэлэхдээ: Дэлхийн хүнсний хямрал нь барууны орнууд Оросын эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авсны үр дүн юм гэжээ.

Тэрээр мөн өдөр Этиоп улсад суугаа Африкийн дипломатууд болон хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхдээ: Барууны орнууд ОХУ-эсрэг, нэн онцгойлон Оросын хөлөг онгоцнуудад тавьсан зохисгүй хориг арга хэмжээ нь хүнс, бордоо, хийн зах зээлд ноцтойгоор нөлөөлж байна. ОХУ-ын хөлөг онгоцнууд Газар дундын тэнгисийн боомт руу явахыг хориглосон бол гадаадын хөлөг онгоцнууд Оросын боомтуудаас хүнс болон бусад бараа тээвэрлэхийг хориглосон, эдгээр хориг арга хэмжээний улмаас зах зээлийн  хүнсний хангамж тасалдсан болно гэжээ.