Хятад, Индонези нь хувь заяагаа хамтатгасан орнууд
2022-07-28 22:36:08
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгч Жоко нарын хийсэн хэлэлцээ баялаг үр дүнд хүрэв. Ерөнхийлөгч Жоко нь Бээжингийн Өвлийн Олимпын дараа Хятад улсын хүлээж авч буй гадаадын төрийн тэргүүн бөгөөд Хятад улс нь түүний хувьд Зүүн Ази дахь эхний айлчлал юм. Энэ нь хоёр орны харилцаа хэчнэн нягт гэдгийг харуулж байна.

Хоёр тал Хятад, Индонезийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах чиглэлийг тогтоож, хоёр орны удирдагчдын уулзалтын тухай хамтарсан хэвлэлийн мэдэгдэл нийтэлж, "Бүс ба зам" болон "Дэлхийн тэнгисийн тулгуур" санаачилга хамтын ажиллагааны санамж бичигт шинэчлэн гарын үсэг зурж, вакцин болон генийн хамтарсан судалгаа, ногоон хөгжил, мэдээлэл солилцох, хууль сахиулах, интернетийн аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх, тэнгисийн хамтын ажиллагаа зэрэг баримт бичигт гарын үсэг зурсан байна. Энэхүү уулзалт нь маш үр дүнтэй уулзалт болсон юм.

Үүнд хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах чиглэлийг тогтоосон нь Жоко ерөнхийлөгчийн айлчлалын тохиролцсон маш чухал улс төрийн амжилт юм. Зуун жилд тохиолдож байгаагүй өөрчлөлт сорилт болон цар тахал давхцаж буй энэ үед Хятад, Индонез нь хувь заяаны нэгдмэл цогц байгуулахаар удирдлага болгон, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, тэнгисийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бэрхшээлийг даван туулах тэсвэр тэвчээрийг нэмж, хоёр оронд хөгжлийн шинэ боломж олгох нь дамжиггүй.

"Бүс ба зам" төсөл нь хоёр тал хамтын хөгжилд хүрэх зангилаа юм. Энэ удаагийн хэлэлцлээр "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, илүү их үр дүнд хүргэхийг Ши Жиньпин онцлов. Хоёр тал мөн "Бүс ба зам" болон "Дэлхийн тэнгисийн тулгуур" хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулав. Энэ нь хоёр орны хөгжлийн стратегийг цаашид холбоход тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ "Индонезийн хөгжлийг ахиулах, Хятад, Индонезийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тустай л юм бол Хятад улс идэвхтэй оролцож, чадах бүхнээ хийх болно" гэсэн Хятад улсын амлалтыг баталгаажуулж байна.

АСЕАН-ы тэргүүлэгч орны хувьд Индонез нь энэ онд Их 20-ын бүлгийн чуулга уулзалтын дарга орон, ирэх жил АСЕАН-ы дарга орноор ажиллах болно. Энэ утгаараа Хятад, Индонезийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд эерэг, өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлэх болно.

Энэ удаагийн хэлцлийн үеэр Жоко ерөнхийлөгч "хувь заяаны нэгдмэл цогц", "харилцан ашигтай хамтдаа хожих", "зөв энерги" зэрэг үгсээр Хятад, Индонезийн харилцааг үнэлснийг анзаарч болох юм. Тэрээр "Ази тив нь бүлэглэлийн сөргөлдөөн болон улс төрийн бүлэглэлийг дэмжихгүй, харин энх тайван, хөгжлийг эрэлхийлэх нь бүс нутгийн ард түмний хүлээлт юм" хэмээн тодорхой онцолсон юм.

Н.Пүрэвжав