Ши Жиньпины санаачилдаг ажлын ур дэм
2022-07-28 23:09:56
Share
Share this with Close
youtube WeChat

Шинжлэх ухаанч үзэл баримтлал, ажлын арга ухаан нь төр улсыг засахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн арван жилийн турш Ши Жиньпин шинэчлэлт хөгжил, тогтвортой байдал болон дотоод засаглал гадаад харилцаа, батлан хамгаалалт, цэрэг армийн засаглал зэрэг олон салбарын хөгжлийн талаарх үзэл баримтлалаа тодорхойлсоор ирсэн бөгөөд үүнээс онцлон дурдахад “Хатгамал урлал” болон “Хадаас хадах” хэмээх үзэл баримтлал бий.

Ши Жиньпин дарга: “Олны санал бол хамгийн сайн хэмжүүр” гэдэг бөгөөд ядуурлаас ангижруулах, хотын бүтээн байгуулалтын ажлыг “Хатгамал урлал”-тай зүйрлэн, бүх ажлыг маш нарийн оновчтой хийх хэрэгтэй гэжээ. Арга бодлогын хэрэгжилтийн талаар  “Хадаас хадах” үзэл баримтлалыг баримтлах хэрэгтэй хэмээн олонтаа онцолж байна.

“Ард олон сэтгэл хангалуун” байх эсэх нь албан тушаалтнуудын хэв суртлыг хэмжих хэмжүүр хэмээн Ши Жиньпин хэлсэн бөгөөд “Жинхэнэ эрдэм чадвартай хүмүүст чадвараа гаргах өргөн боломж олгох хэрэгтэй” гэжээ.

Ши Жиньпин “Хатгамал урлал” -аас иш татан, бодлогыг зөв оновчтой хэрэгжүүлэх баримжаа болон шинжлэх ухаанч байр сууриа тодорхойлсоор иржээ. Тухайлбал “Хэнд зориулж, хэн биелүүлэх, хэрхэн хийх зэрэг бүх үйл явцад зөв оновчтой ажиллах шаардлагатай тул хатгамал урлалын арга дэм байх хэрэгтэй” гэж байлаа. 2013 оноос хойш ядуурлаас ангижруулах ажлыг тэрээр яг энэ үзэл баримтлалаар хийж зорилтоо биелүүлсэн юм.

2013 оны 2-р сарын 28-нд Ши Жиньпин хадаас хадах үзэл баримтлалыг дэвшүүлэн, “Бид хадаас хадах үзэл баримтлалтай байх ёстой, хадаасыг хадахад алхаар нэг л цохиод болохгүй, харин нэг нэгээр олон цохиж бат бөх хаддаг. Нэгээ хадаж дуусгаад шинийг хадаад байвал сайн үр дүнд хүрэх нь зайлшгүй юм.” гэсэн бөгөөд энэ үзэл баримтлалаа олонтаа дурдаж байлаа.

Сүүлийн арван жилийн хугацаанд Ши Жиньпин жил болгоны  “Хоёр чуулган”-ы төлөөлөгч гишүүдийн хэсэгт 53 удаа оролцон, хадаас хадах хэмээх үзэл баримтлалаа олон удаа дурдсан бөгөөд үүнийг нь улс төр, эдийн засаг, иргэний амьжиргаа зэргийн олон салбарт ажлын ур дэм болгон ашиглаж байна.

Олон шатны албан тушаалтнууд ажлын хэв суртлаа өөрчлөн сайжруулж, ард түмний тусгаж буй асуудлыг шийдвэрлэхээр зорилгоо болгох ёстой гэж Ши Жиньпин цохон тэмдэглэжээ.  

“Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулж, чансаатай хөгжүүлэхэд мөн хадаас хадах үзэл баримтлалаар ажил хэрэгч хамтран ажиллаж, улс орны ард түмэнд жинхэнэ бодитой ашиг шимийг нь хүртээх хэрэгтэй гэж Ши Жиньпин онцолсоор байна.