АНУ-ын албан тушаалтнууд Хятад, Шри Ланкийн хамтын ажиллагааг гутаан доромжлов
2022-07-28 20:05:35
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн албан тушаалтнууд Хятад, Шри Ланкийн хамтын ажиллагааг гутаан доромжилж байгаа явдалд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан 28-ны өдөр хэлэхдээ: Шри Ланкад өнөөгийн хүндрэлийг даван туулж, өрийн дарамтаа хөнгөлж, тогтвортой хөгжилд хүрэхэд нь АНУ чин сэтгэлээсээ туслахыг хүсэж байна, харин ашиглаж болох бүх боломжийг ашиглахаар дамжин бусдад буруугаа тохож, бусад орныг гүтгэн доромжилж, геополитикийн тоглоомд оролцох явдал биш юм гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд Шри Ланкад чухал бус дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд ил тод бус мөртөө өндөр хүүтэй зээл олгосон байна, Хятад улс бусад зээлдүүлэгчидтэй хамтран ажиллаж, Шри Ланкийн өрийг ил тод, шударгаар дарах ёстой хэмээн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дарга Саманта Пауэр саяхан хэлсэн байна.

Жао Лижиан холбогдох асуултад хариулах үе хэлэхдээ: Удаан хугацааны турш Хятад Шри Ланкийн ажил хэрэгч хамтын ажиллагаа хэзээд Шри Ланкийн удирдлагад тууштай байж, шинжлэх ухаанчаар төлөвлөж, нарийвчилсан нотолгоотой байдаг бөгөөд улс төрийн ямар ч нөхцөл тавьж байгаагүй юм, харин Шри Ланкийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлж, Шри Ланкийн ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм гэжээ.