2022 оны Хятадын Үр тахианы хурал болж байна
2022-07-28 16:13:05
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятадын Үр тахианы хурал болон Наньфаны цахиурын хөндийн форум 7-р сарын 26-нд Хайнань мужийн Санья хотод нээгдэв.

“Хятадын сортын аж үйлдвэрийн сэргэлт, Наньфань цахиурын хөндийн хөгжил” сэдэвт уг хурал нь  1 үндсэн форум, 13 салбар форумтой байж, 15 академич, 170 гаруй судлаачид урилгаар оролцож, сортын нөөцийг хамгаалж ашиглах, инновацийн судалгаа, аж ахуйн нэгжийг дэмжих, дэд бүтцийн бүтээн байгуулалт, зах зээлийг сайжруулан сортыг сэргээх, үйлдвэрийн гинжийн хэлхээ, Наньфань цахиурын хөндийн байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд нийт 148 талбай илтгэл тавигдаж, Хятадын сортын үйлдвэрийн салбар болон Наньфань цахиурын хөндийн хөгжилд ихээхэн ач холбогдол үзүүлэх болно. 

Хурлын үеэр мөн “2021 оны Хятадын үр тарианы салбарын 10 том үйл хэрэг”-г нийтлэн, “10 жилийн ААА” итгэмжтэй аж ахуй нэгж, 2021 оны “ААА” аж ахуйн нэгжийг шалгаруулах зэрэг арга хэмжээ зохиогдох юм байна. 

Хурал 7-р сарын 31 болтол үргэлжилнэ.