Ши Жиньпин, Ж.Байден нар утсаар ярив
2022-07-28 23:39:16
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7-р сарын 28-ны орой урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдентай утсаар ярилцав. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Америкийн харилцаа болон харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, Дэлхий нийтэд үймээн хийгээд өөрчлөлт гэх хоёр чиг хандлага өрнөж үргэлжилсээр байгаа өнөөгийн байдалд хөгжил болон аюулгүй байдал гэх хоёр том асуудал улам л тод томруун болж байна. Дэлхий ертөнц ээдрээ будлиантай байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг, бүх улс орны ард түмэн Хятад, Америк хоёр орон тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, дэлхийн хөгжил цэцэглэлтийг эрчимжүүлэхийг найдаж байна. Энэ нь Хятад, Америк хоёр том гүрний үүрэг хариуцлага юм гэжээ. 

Ши Жиньпин Хятадын талын Тайванийн асуудлаарх байр суурийг тодорхойлов. Ши Жиньпин: Түүхийг эргэн харах юм бол Тайванийн асуудал ил тодорхой, Тайванийн хоолойн хоёр эрэг нэг Хятад улс байсаар ирсэн гэдэг нь маш тодорхой юм. Хятад, Америкийн  гурван хамтарсан мэдэгдэл нь хоёр талын улс төрийн амлалт байж, Нэг Хятадын зарчим нь Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс юм. Хятад улс “Тайванийн тусгаар тогтнол” гэх салан тусгаарлах үзэл болон гаднын хүчний нөлөөг эрс эсэргүүцэж, ямар ч хэлбэрийн салан тусгаарлах хүчинд орон зай үлдээхгүй. Хятадын засгийн газар болон Хятадын ард түмэн Тайванийн асуудлаарх байр суурь ямагтын юм, Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах нь Хятадын 1 тэрбум 400 сая гаруй хятдуудын хүсэл эрмэлзэл юм. Иргэдийн санааг огоорч болохгүй, галаар наадвал гарз ойрхон гэдгийг Америкийн тал ойлгохыг хүсэж байна. Америкийн тал хэлэх хийх хоёроо нэгтгэн Нэг Хятадын зарчмыг баримтлан, Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдлээ хэрэгжүүлэх ёстой хэмээн цохон тэмдэглэлээ. 

Ж.Байден хэлэхдээ: Өнөөгийн дэлхий ертөнц эгзэгтэй цаг үедээ байна. Америк, Хятадын хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр ард түмэнд бус бүх улс орны ард иргэдэд тустай. Америкийн тал Хятадын талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэн, үл ойлголцол, буруу дүгнэлтээс зайлсхийн, хамтын ашиг сонирхолтой салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, маргаантай, санал зөрөөтэй асуудлаа зөв зохицуулах ёстой. АНУ-ын нэг Хятадын бодлого өөрчлөгдөөгүй, мөн өөрчлөхгүй, Америкийн тал Тайванийн “тусгаар тогтнох”-ыг дэмжихгүй гэдгийг би дахин онцолж байна гэжээ.