Ши Жиньпин Польшийн Ерөнхийлөгч Дудатай утсаар ярилаа
2022-07-29 20:46:45
Share
Share this with Close
youtube WeChat

29-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Польшийн ерөнхийлөгч Дудатай утсаар ярив.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: энэ оны эхээр та Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоор БНХАУ-д хүрэлцэн ирж, бид найрсаг харилцаж, хоёр талт харилцааг ахиулах талаар олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Түүнээс хойш хоёр улсын олон салбар идэвхтэй холбогдон хэрэгжүүлж байна, Польшийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох, Хятад-Европын галт тэрэг болон иргэдийн харилцаа зэрэг талаар нааштай ахиц дэвшил гарсан юм. Хятад Польшийн уламжлалт найрамдлыг Хятадын тал эрхэмлэн дээдэлж, Польш улсыг Европ дахь хамтын ажиллагааны нэн тэргүүний түншээр үзэж, Польш улстай нягт харилцаатай байж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, Хятад Польшийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна гэжээ.