2022 оны RCEP-ийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум болов
2022-07-29 10:17:11
Share
Share this with Close
youtube WeChat

 

2022 оны RCEP-ийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум 7-р сарын 28-нд Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотод “Шинэ боломж, Шинэ төлөв, Шинэ хөгжил” уриан дор “оффлайн+онлайн” хэлбэрээр зохиогдож, “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр” буюу RCEP-ийн хэрэгжилт зэргийг авч хэлэлцэн, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, аж үйлдвэрийн гинжин хэлхээний уялдаа холбоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг судалсан байна.

“Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн сүүлийн хагас жил гаруйн хугацаанд гишүүн орнуудын тоо тасралтгүй нэмэгдэж, одоо нэгэнт 13 гишүүнтэй болсон төдийгүй, гишүүд хооронд хийгдсэн худалдаа ч түргэн нэмэгдсэн байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад, 2022 оны эхний хагаст Хятад улс болон RCEP-ийн бусад гишүүд хооронд хийгдсэн худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6%-р өссөн тухай Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэгийн орлогч дарга Жан Шаоган танилцуулжээ.

Жан Шаоган:“2022 оны эхний хагаст Хятад улсын худалдааг дэмжих байгууллага нэгжээс нийтдээ 56.8 мянган RCEP гарал үүслийн гэрчилгээ олгосон нь аж ахуйн нэгжүүдийг 40 сая гаруй ам.доллларын гаалийн тарифаас чөлөөлөх болно.”

Форумын үеэр “Хятад улсын худалдааг дэмжих байгууллага нэгж RCEP-г иж бүрнээр хэрэгжүүлэх тухай тунхаглал” нийтэлсэн бөгөөд RCEP-ийн худалдаа, аж үйлдвэрийн зөвлөх нарийн Хятадын салбар хороог байгуулахаар дамжин тус хэлэлцээрийн хүрээнд дэх худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны механизмын бүтээн байгуулалтыг урагшлуулахаар шийджээ.

Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэгийн орлогч дарга Жан Шаоган: “RCEP-г өндөр чанартай хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн, чөлөөт худалдааны хэлэлцээрийн дижитал хөгжлийг ахиулан, хэлэлцээрийн заалтуудыг хөрсөн дээр буулган аж ахуйн нэгжүүдэд бодит ашиг хүртээхийг зорьж байгаа юм.”

Форумд оролцсон Чиндао хотын хойд дүүргийн засаг даргын орлогч Янь Жүний үзэж байгаагаар, RCEP нь асар том боломж авчрахын хажуугаар мөн олон сорилт дагуулж байна. Орон нутгийн захиргааны хувьд механизмын чанартай өөрчлөлтөөр дамжин бизнесийн орчноо сайжруулж, аж ахуйн нэгжүүдэд бодлогын түвшинд ач тус хүртээх шаардлагатай.

Янь Жүнь: “Засаг захиргааны түвшинд хамгийн чухал нь энэхүү хэлэлцээний ашигтай нөхцөлийг хөгжлийн шинэ хөдөлгөх хүч болгон хөрсөн дээр буулгах явдал юм. RCEP нь хөнгөлөлттэй бодлого л гэсэн үг биш, харин өөрчлөлт, нээлт, инновацын чухал индэр тавцан болохоор засаг захиргааны түвшинд бодлогоо улам нээлттэй болгож, бизнесийн орчноо улам сайжруулахыг шаардана.”

Форумд оролцсон Индонез, БНСУ, Тайланд, Шинэ Зеланд, Австрали зэрэг орны төлөөлөгчдийн үзэж буйгаар, RCEP-ийн үйлчилгээний худалдаа болон хөрөнгө оруулалтын талаар улам нээлттэй, улам ил тод байхаа амласан явдал нь аж ахуйн нэгжүүдийн хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, үндэстэн дамнасан үйлчилгээний худалдаа явуулахад улам сайн баталгаа хангана. Улс орнуудын худалдаа, аж үйлдвэрийн салбар хэлэлцээрт заасан оюуны өмчийн эрх болон цахим бизнес зэргийн дүрэм журмыг нааштай ашиглаж, өөртөө тохирсон тэргүүний технологийг зээлдэж, хангамжийн олон ургалч сүлжээг бүрдүүлэн, бүс нутгийн ерөнхийлсөн өрсөлдөх хүчнийг дээшлүүлэхэд хүч өгөх ёстой.

Австрали дахь Хятадын бизнес холбооны тэргүүний Фэн Байвэнь: “RCEP нь зах зээлд орох зөвшөөрлийн стандарт болон хөрөнгө оруулалтын боломж хангаж байна. Түүний хамарч буй зах зээл нь дэлхийн хүн амын 30%, олон улсын худалдааны 30%, ДНБ-ний 30%-г тус бүр эзэлж байдаг.”

БНСУ-ын төлөөлөгч Чон Сонхван: “Бидний ойлгосноор импортын худалдаа эрхэлдэг БНСУ-ын аж ахуйн нэгжүүд RCEP-ийн тус хүртэж, гаалийн тарифаа хөнгөлүүлсэн. БНСУ, БНХАУ-ын улам олон аж ахуйн нэгж RCEP-ийн ачаа барааны гаалийн тарифыг хөнгөлөх бодлогын ач тусыг хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.”