Хэрэв АНУ Хятадын улаан шугамыг сөрөх юм бол түүнийг эрс эсэргүүцэх болно гэв
2022-07-29 20:19:20
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 29-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Японы Киодо агентлагийн сурвалжлагч асуулт асуухдаа: Өчигдөр Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярих үед, Хятадын тал Тайваний асуудлаарх байр сууриа илэрхийлж, Хятад, АНУ хоёр харилцаагаа хэвээр хадгалахыг зөвшөөрсөн байна, харин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлах юм бол, Хятад, АНУ-ын дээд давхаргын цаашдын яриа хэлэлцээний уур амьсгал зогсоно хэмээн Хятадын тал үзэж байгаа уу? гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан хэлэхдээ: Өчигдөр Хятад, АНУ-ын тэргүүн нар утсаар ярив, хоёр тал Хятад, Америкийн харилцаа болон харилцан сонирхож буй асуудлаар илэн далангүй, гүн гүнзгий харилцсан байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлахыг эрс эсэргүүцэж байгаа хатуу байр сууриа саяхан Хятадын тал АНУ-ад олонтаа илэрхийлсэн юм. Хэрэв АНУ Хятадын улаан шугамыг сөрөх юм бол түүнийг эрс эсэргүүцэх болно, үүнээс үүсэх бүх үр дагаврыг АНУ бүхэлд нь хариуцах болно гэжээ.